Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах шатрын цахим тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг 8 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
