НД-ын үйлчилгээнд виртуал ажилтанг нэвтрүүлнэ

Нийгмийн даатгалын байгууллага үйлчилгээндээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилгоор “Аствишн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.

Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжиж байж даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэх учир технологийн шинэчлэл хийх ажилд туслалцаа үзүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга уриаллаа.

Нийгмийн даатгалын байгууллага 34 төрлийн үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад үзүүлдгээс 24 үйлчилгээг цахимжуулсан.

Үүнээс 18 төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим системийн нэгдсэн порталд холбоод байна.

Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах зорилт тавин ажиллаж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.