GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо тавдугаар сарын 31-нд “Socialpay Park”-д хийнэ.
Тэгвэл GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээж байдаг бөгөөд энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртжээ.
Тоглолтод хүрэлцэн ирэхдээ одонтой ээжүүд EventX хуудсыг дагаж, уг бичлэгийг шэйр хийн, коммэнт хэсэгт хамт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншн хийснээ скрийншотоор баталгаажуулж, одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбараа авах боломжтой.
Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.
