Япон Улсад ажиллаж амьдарч буй 9 ээж одонгоо гардан авлаа

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсад ажиллаж амьдарч байгаа 9 ээжид “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одон гардууллаа.

“Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор Дамдинсүрэнгийн Сайнхүү, Пүрэвжавын Цэнгэлмаа, Жүгдэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ, Батсүхийн Хосбаяр, Цасбаатарын Оюунболор, Түмэндэмбэрэлийн Сарангоо, Чулуунбатын Төмөртогоо нар энгэрээ мялаажээ.

Монгол Улсаас Япон Улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо 2024 оны байдлаар 20416 байгаагаас 0-18 настай иргэн 4795 байгаагийн 1226-ыг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.