Мияагино дэвжээний тэргүүн Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөн билээ. Тэгвэл тус холбоо даваа гарагт /2025.06.02/ хэлэлцэн, хуралдсаны эцэст Хакүхо М.Даваажаргалын дэвжээний тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, холбооноос гарах хүсэлтийг нь хүлээн авчээ.
Хакүхо М.Даваажаргал одоо Монголд байгаа бөгөөд Японд буцаж очсоныхоо дараа хэвлэлийн бага хурал хийх төлөвтэй байна.
Хакүхо 2007 оноос хойш сүмо бөхийн хамгийн дээд цол болох ёокозүнагийн хэргэмийг хүртсэн бөгөөд 14 гаруй жил тус цолтой барилдаж, рекорд тогтоосоор 2021 оны есдүгээр сард зодог тайлсан билээ.
