Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигдлээ

Бразилын Рио-де-Жанейро хотод болсон дуучин Леди Гагагийн тоглолт хамгийн олон үзэгчтэй эмэгтэй уран бүтээлчийн тоглолтоор Гиннесийн номд бичигджээ. 

Леди Гага Рио-де-Жанейро хотын Копакабана эрэгт өнгөрсөн сарын 3-нд үнэгүй тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтыг 2.5 сая орчим хүн үзжээ.

Леди Гагагийн тоглолт өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд мөн Копакабана эрэгт Мадоннагийн тогтоосон өмнөх дээд амжилтыг эдвсэнийг Гиннесийн номын төлөөлөгчид онцолсон аж. Мадоннагийн тоглолтыг тухайн үед 1.6 сая орчим хүн үзэж байжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.