“Харри Поттер” цуврал кинонд тоглох долоон жүжигчнийг сонгон шалгаруулснаа HBO компани зарлажээ.
Тодруулбал, Молли Уизлийн дүрийг Кэтрин Паркинсон, Драко Малфойн дүрд Локс Пратт, Люциус Малфойн дүрд Жонни Флинн тоглохоор болжээ. Мөн Шеймус Финниганы дүрд Лео Эрли, Парвати Патилийн дүрд Алессия Леони, Лаванда Брауны дүрд Сиенна Муса, Корнелиус Фажийн дүрд Берти Карвелыг сонгон шалгаруулсан байна.
Өмнө нь HBO “Харри Поттер” цувралын гол дүрүүдийг бүтээх жүжигчдийг танилцуулсан юм. Харри Поттерын дүрийг жүжигчин Доминик Маклафлин бүтээх бол Арабелла Стэнтон Хермиона Грейнжерийн дүрд, Аластер Стаут Рон Уизлийн дүрд тоглоно. Зураг авалт зун эхлэх төлөвтэй байна.
