БНХАУ-ын Чунчин хотноо 7-р сарын 6-нд болж өндөрлөсөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагуудын олон улсын кино наадамд Монголын “Эцэг” уран сайхны кино “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртлээ. Энэхүү киног Соёлын тэргүүний ажилтан Сувидын Баттулга найруулсан бөгөөд Монгол уран бүтээлчид тус наадамд анх удаа оролцож, түүхэн амжилт гаргалаа.
“Эцэг” кино нь жүжигчин Г.Алтаншагайн хувьд онцгой ач холбогдолтой уран бүтээл юм. Тэрээр аавынхаа дурсгалд зориулан уран бүтээл хийхийг олон жил мөрөөдсөөр ирсэн бөгөөд энэ хүсэл нь найруулагч С.Баттулгатай уулзснаар биелэлээ олж уг уран бүтээл төрөн гарчээ.
Киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва болон жүжигчин Г.Алтаншагай нар тогложээ. Монголын кино урлаг олон улсын тавцанд ийнхүү дахин нэг алхам урагшилж, уран бүтээлчдийн сэтгэлийн гүнээс төрсөн бүтээл үнэлэгдсэн нь онцлог байлаа.


Сэтгүүлч: О.УДВАЛ
