Улаанбаатар–Сингапурын чиглэлийн шууд нислэг арваннэгдүгээр сараас эхэлнэ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК энэ оны арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар–Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болжээ.

Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт хөөрөх уг чиглэлийн шууд нислэг нь Сингапураас орон нутгийн цагаар 19:25-т хөөрч, Улаанбаатарт 02:55-т газардана. Буцах нислэг Улаанбаатараас 10:35-т хөөрөн, Сингапурын 18:00 цагт буухаар төлөвлөгджээ.

Уг нислэгийг бизнес ангиллын 15, энгийн ангиллын 237 суудалтай Boeing 767 онгоцоор үйлдэх бөгөөд энэхүү чиглэл нь эхний ээлжид зөвхөн өвлийн улиралд, 2026 оны гуравдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд нислэгийн тийзийн үнэ нэг талдаа 1,167,000 төгрөг, хоёр талдаа 2,118,000 төгрөг байх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.