“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар хотын “ЭВИЙН ТООНОО ӨРГӨСӨН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ” баг тэргүүн байрт шалгарч, 100,000,000 төгрөгийн шагналын эзэд боллоо.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Д.Мөнхчулуун, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга СТА Г.Жанцансамбуу тэргүүтэй НСУГ-ын хамт олны удирдлага дор 9 дүүргийн 50 гаруй өвлөн уламжлагчид НИЙСЛЭЛ отог байгуулж, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлээс 74 төрөл зүйлийг сурталчлан таниулж, ийнхүү тэргүүллээ.

Нийслэл хотын багийн хамгийн өндөр настай өвлөн уламжлагч 85 настай Б.Цэгмид гуай, 88 настай Ш.Отгонбаяр гуай нар байв.

Соёлын биет бус өвийг таниулан сурталчилж, Эвийн тооноо өргөж чадсан Нийслэлчүүддээ болон Нийслэлийн соёл, урлагийн газрын хамт олонд халуун баяр хүргэе.

