ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулсан баг Хангайн бүсэд (Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг) “ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ удаагийн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:
- Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх
- Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгох
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхижуулах
- Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох
Тус үйл ажиллагаанд намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга Б.Найдалаа хүрэлцэн ирж, ХҮН намын УИХ, Засгийн газар дахь төлөөллүүдийн хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.







