УИХ-ын гишүүн Отгоны Саранчулуун 2025 оны 07-09 сарын хооронд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт, орчны хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, орон сууцны асуудал, мөн нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажлын салбарын дуу хоолой болон ажиллаж байгаа юм.
Түүний “Зуны тайлан” буюу чуулган завсарлах хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцъя.
















