Харвардын их сургуулийн эрдэмтэд 15 жилийн турш 12 мянган хосыг ажиглажээ.
Судалгааны үр дүнд өдөр бүр хоол хийдэггүй эмэгтэйчүүд хоол хийдэг хүмүүсээс хамаагүй илүү сэтгэл ханамжтай байдаг болохыг тогтоожээ.
Өдөр бүр хоол хийдэг эмэгтэйчүүд өөрийн мэдэлгүй “үйлчилгээ үзүүлэгч”-ийн дүрд орж, “ижил тэнцүү хамтрагч” байх мэдрэмж нь сулардаг байна. Харин эсрэгээрээ хамт хоол хийж, ээлжлэн, эсвэл нөхөртөө гал тогоог хариуцуулсан хосууд хамгийн аз жаргалтай байжээ.
Энэ нь хоол хийхгүй байх тухай биш, харин үүрэг хариуцлагаа тэгш хуваарилах тухай ойлголт юм. Эцсийн дүндээ бага хоол хийдэг эмэгтэйчүүд өөртөө, ажил мэргэжилдээ, хань ижилтэйгээ харилцах харилцаанд илүү их энерги зарцуулж, илүү аз жаргалтай, тэнцвэртэй гэрлэлтийг бий болгосон байна.
