Кембрижийн их сургуулийн профессор Катриен Деволдерийн үзэж байгаагаар, Z үеийнхэн залхуу биш харин “хүч хөдөлмөрөө зөв зохистой зарцуулах урлагийн мастерууд” юм.
Тус профессорын хэлснээр, ахмад ажилчид ихэвчлэн ажилдаа хэт их анхаардаг бол Z үеийнхэн энергиэ зөв удирдахын тулд стратегийн сонголт хийдэг гэнэ.
Тэрээр ахмад ажилчид Z үеийнхнээс үлгэр дуурайлал авч, ажилдаа илүү тодорхой хил хязгаар тогтоосноор илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой гэж үзжээ.
Залуу хүмүүсийг “залхуу” гэдэг энэ ойлголт ялангуяа Z үеийнхний хувьд илүү түгээмэл байдаг бөгөөд тэд “гэрээсээ ажиллах эрин үед” амьдарч буй гэж онцолсон байна.
Профессор Деволдер “The Conversation” вэбсайт дээрх нийтлэлдээ, “Хэрэв та залуу хүн бол “залхуу” гэж хэлүүлж байсан эсвэл өөрийгөө үнэхээр тийм юм болов уу гэж эргэлзэж байсан биз. Та заримдаа бүтээмжгүй байгаадаа гэмшдэг үү, эсвэл завгүй мэт дүр эсгэдэг үү? Та ганцаараа тийм биш. Бид тасралтгүй амжилт гаргахыг шаарддаг соёл дунд амьдарч байна” гэжээ.
Тэрээр “Хэн нэгнийг залхуу гэж шүүхээсээ өмнө тэдний хандлагад сайн зүйл байгаа эсэхийг бодож үзээрэй. Магадгүй тэд эрч хүчээ стратегийн аргаар удирдаж, үл үзэгдэх сорилтуудтай тулгарч, өөрөөр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж байгаа байх. Заримдаа амархан байх нь залхуу байдал биш харин ухаалаг байдал юм” хэмээжээ.
