БНХАУ-ын Вэньжоу хотод амьдардаг Жян Юэцинь гэх эмэгтэй өдгөө 101 настай. Тэрээр долоон хүүхдийн ээж бөгөөд одоо ч бүх шүд нь эрүүл, бүтэн аж. Түүний хамгийн дуртай зүйл нь зууш, амттан идэнгээ зурагт үзэх гэнэ.
Тэр өдөрт хоёр удаа хоол иддэг бөгөөд оройн хоолоо 18:00 цагийн үед иддэг.
Тэр ихэвчлэн шөнө 2 цаг хүртэл сэрүүн байдаг ба өглөө 10 цаг орчимд босоод анхилуун ногоон цай уугаад өдөртөө бэлддэг аж. Жян Юэцинь урт наслахад заавал чанга хатуу амьдралын хэв маяг, нарийн хуваарь шаардлагагүйг онцолж байв.
Түүний охин Яо Сонпин “Ээж минь шөнө орйотож унтдаг, яг л өсвөр насны охин шиг. Гэхдээ тэр хэвтсэн даруйдаа унтдаг” гэжээ.
101 нас хүрсэн ч Юэцинь хүүхдүүд, ач зээ нарынхаа хамт аялах дуртай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Жианг Дунтоу, Ёнгжиа, Жиньхуа, Сучжоу зэрэг нийт 20 гаруй хотыг үзэж, аяллын мөрөөдлөө биелүүлжээ.
Тэр уурладаггүй, аливааг хэтэрхий хүндээр хүлээж авдаггүй, муу муухай бодол удаан тээдэггүй нь урт наслах нууц нь гэв.


Эх сурвалж: Dailymail
