Гэдэс цэвэрлэх 4 энгийн жор

Сар шинийн баярын өдрүүдэд бид их хэмжээний мах, бууз, сүүтэй цай зэрэг хүнд хоол иддэг. Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг удаашруулж, бие хүндрэх, жин нэмэх зэргээр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл гэрийн нөхцөлд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, гэдсээ цэвэрлэх 4 жорыг хуваалцъя.

  1. Хар чавганы шүүс
    • Орц: 100 гр хатаасан хар чавга, 1 литр ус
    • Хийх арга: Чавгаа усанд хийж шөнөжин хандлаад, өглөө болон орой 1 аяга ууна
    • Үр дүн: Өтгөн хаталтаас сэргийлж, гэдэсний бохирдлыг гадагшлуулна.
  2. Ногоон смүүти
    • Орц: 1 өргөст хэмх, 1 ногоон алим, 1 селэри \цоохор майлз\, 5–6 навч гаа, 1 амны халбага нимбэгний шүүс, 250 мл ус
    • Хийх арга: Бүх орцыг блендерт хийж холиод өглөө өлөн дээрээ ууна.
    • Үр дүн: Гэдэсний бохирдлыг гадагшлуулна
  1. Лимон, цагаан гаатай ус
    • Орц: 1 нимбэгний шүүс, цагаан гаа, бага зэрэг зөгийн бал, бүлээн ус
    • Хийх арга: Цагаан гаагаа үрж, нимбэгний шүүс болон бүлээн усанд хийж зөгийн балаар амтлан ууна.
    • Үр дүн: Хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, хорт бодисыг гадагшлуулна.

4. Чиа үртэй смүүти

  • Орц: 1 аяга тараг, 1 амны халбага чиа үр, 1 амны халбага зөгийн бал, бага зэрэг жимс (банана, гүзээлзгэнэ)
  • Хийх арга: Бүх орцыг блендерт хийж холино.
  • Үр дүн: Эслэгээр баялаг тул өтгөн хаталтыг багасгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.