Архангай аймгаас найман Улсын аварга малчин тодорлоо

Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Энэ удаад Архангай аймгаас дараах эрхмүүд шалгарчээ.

Монгол Улсын аварга малчин:

  1. Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Ганбат
  2. Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Цогтбаатар
  3. Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Машийн Пүрэв
  4. Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Түвдэннямын Мөнххишиг
  5. Жаргалант сумын Хоолт багийн малчин Цэдэвийн Ганболд
  6. Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Сосорын Тогтохжаргал
  7. Хайрхан сумын Могой багийн малчин Хашцамбын Баянболд
  8. Хотонт сумын Өндөрсант багийн малчин Чүлтэмийн Ширзагд

Монгол Улсын аварга саальчин:

  1. Өндөр-Улаан сумын Хануй багийн саальчин Мижигийн Минжиймаа
  2. Чулуут сумын Хайрхан багийн саальчин Мягмарын Энхтүвшин

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.