Сайхан сэтгэлтэй хүмүүс илүү их орлого олдгийг судлаачид тогтоожээ

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж Монголчууд хэлдэг. Тэгвэл сайхан сэтгэл бидний амьдралд хэрхэн эергээр нөлөөлдөг юм бол.

Сайхан сэтгэл нь стрессийн түвшинг бууруулан, аз жаргалын гормон, өөртөө итгэх итгэл болон өөдрөг үзлийг нэмэгдүүлдэг. Сайхан сэтгэлтэй тусч хүмүүсийн кортизол  буюу стрессийн гормон ердийн хүмүүсийнхээс 23% бага байдаг. Сайхан сэтгэл нь цусны даралтыг бууруулан насжилтыг уртасгадаг.

АНУ-д 60 мянган хүнийг хамруулан хийсэн судалгаагаар сайхан сэтгэлтэй хүмүүс илүү их орлого олдог гэсэн үр дүн гарчээ. Албан байгууллага, компанийн түвшинд тухайн байгууллага сайн үйлс хийж, нийгэмд эерэгээр нөлөө үзүүлэх нь орлогыг нэмэгдүүлэхээс гадна, ажилчдын сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг.

Мөн Австрали болон Англи улсад хийсэн нэгэн судалгаагаар сайхан сэтгэлтэй хүн илүү олон хүүхэдтэй болдог гэжээ.

Сайхан сэтгэл нэг хүнээс нөгөөд халдварладаг бөгөөд нэгэн судалгаанд оролцож сайхан сэтгэл гаргасан хүмүүсийн 63 хувь нь судалгаанд оролцохын өмнөх өдөр хэн нэгнээс тусламж, сайхан сэтгэл хүлээн авсан байжээ.

Тиймээс таны гаргасан сайхан сэтгэл, эерэг хандлага хэн нэгэнд сайнаар нөлөөлөх юм шүү.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.