Валентины баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
1. Эртний Ромоос улбаатай – Гэгээн Валентин гэх нэртэй хэд хэдэн хүн байсан бөгөөд хамгийн алдартай нь III зуунд амьдарч байсан санваартан юм. Түүнийг цэргүүдийг нууцаар гэрлүүлж байсан хэмээн цаазалсан гэдэг.
2. Валентины баяраар дэлхий даяар 250 сая сарнай зарагддаг – Тус баяраар хамгийн их зарагддаг цэцэг бол улаан сарнай бөгөөд худалдан авч буй хүмүүсийн 61 хувь нь эрэгтэйчүүд байдаг аж.

3. Валентины баяраар дэлхий даяар нийтдээ ойролцоогоор 23.9 тэрбум ам.доллар (ойролцоогоор 85.6 их наяд төгрөг) зарцуулдаг байна. Энэ өдрөөр хүмүүсийн худалдан авдаг бэлгүүдийн дунд шоколад, цэцэг, үнэт эдлэл зэрэг багтдаг.

4. Улаанбаатар хотод Валентины баяраар дунджаар 3.8 тонн шоколад худалдаалагддаг гэнэ.

5. Жил бүр 6 сая хүн энэ өдөр гэрлэх санал тавьдаг ажээ.
6. Жил бүр 250 сая гаруй Валентины карт зарагддаг – Валентины баярын мэндчилгээгээр Зул сарын дараа хамгийн олон ил захидал зарагддаг.
7. Анхны “Валентины ил захидал” шоронд бичигджээ – Гэгээн Валентин өөрийн цаазын өдрөөс өмнө шоронгоос “Таний Валентин” гэсэн гарын үсэгтэй захидал илгээсэн гэх домог бий.

8. Японд эмэгтэйчүүд нь бэлэг өгдөг уламжлалтай – Японд Валентины баяраар эмэгтэйчүүд эрчүүдэд шоколад бэлэглэдэг. Харин нэг сарын дараа “Цагаан өдөр” буюу эрчүүд эмэгтэйчүүдэд хариу бэлэг өгдөг өдөр бий.
9. АНУ-д 6 сая гаруй хүн гэрийн тэжээвэр амьтандаа бэлэг авдаг – Зарим хүмүүс хайртай нохой, мууртаа ч гэсэн шоколаднаас бусад төрлийн бэлэг авч өгдөг байна.

10. “Хайрын нийслэл” нь Верона хот – Ромео, Жульетта нарын түүх өрнөдөг Итали улсын Верона хотод жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй хайрын захидал ирдэг.
Валентины баяр зөвхөн хосуудад зориулагдаагүй бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхэндээ хайр, халамжаа илэрхийлэх “Хайрын баяр” юм.

