Жил бүр дэлхийн хотуудыг амьдрахад хамгийн таатай үзүүлэлтээр жагсаадаг. Үүнд амьжиргааны түвшин, аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, ногоон байгууламж, тээврийн систем, соёлын орчин зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үздэг.
The Economist Intelligence Unit – ын тайланд үндэслэн амьдрахад хамгийн таатай 10 хотын жагсаалтыг танилцуулъя.
1. Вена, Австри – Австрийн хамгийн том хот бөгөөд 1.7 гаруй сая хүн амтай, соёлын, эдийн засгийн ба улс төрийн төв юм.
• Амьдралын чанар, аюулгүй байдал сайн
– Хамгийн сайн нийтийн тээвэртэй
• Соёл, урлагийн баялаг өвтэй

2. Копенхаген, Дани – Данийн Вант Улсын нийслэл, 562,253 хүн оршин суудаг хот.
• Байгальд ээлтэй дэд бүтэц, дугуйн соёл өндөр
• Аюулгүй, тайван орчинтой

3. Цюрих, Швейцар – Швейцар улсын герман хэлтэй дорнод умард нутгийн 392 мянган хүнтэй хот.
• Өндөр цалин, амьдралын чанар сайн
• Байгалийн үзэсгэлэнт тогтоц, цэвэр орчин
• Санхүү, инновацын төв бөгөөд эдийн засгийн төв хот юм.

4. Мельбурн, Австрали – Австралийн Викториа мужийн төв бөгөөд хотын хүн ам нь 5 сая гаруй бөгөөд улсын нийт хүн амын тавны нэгтэй тэнцэнэ.
• Боловсрол, эрүүл мэндийн чанар өндөр
• Амьдрах орчны чанар, аюулгүй байдал сайн
• Соёл урлаг, спорт өндөр хөгжсөн хот

5. Калгари, Канад – Канадын Альберта мужийн хамгийн том хот болно. Тус хот мужийн өмнөд хэсэгт, дов толгод, өндөрлөг тэгш газарт Канадын Рокки нуруунаас зүүн тийш 80 орчим км-т оршино. Калгари Альберта мужийн Парклэнд бүсэд хамаарах бөгөөд Канадын гурав дахь том хот.
• Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой
• Аюулгүй амьдрах орчин болон найрсаг оршин суугчидтай
• Татвар багатай, эдийн засаг тогтвортой

6. Женев, Швейцар – Швейцарын хоёр дахь том хот юм. Женев нь Романдийн (Швейцарын франц хэлтнүүд нутагладаг хэсэг) хамгийн олон хүн амтай хот юм.
• Дэлхийн дипломат төв
• Эрүүл мэнд, боловсролын чанар өндөр
• Нуур, уул нурууд, цэцэрлэгт хүрээлэн ихтэй

7. Сидней, Австрали – Хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Австралийн зүүн өмнөд эрэгт оршдог.
• Далайн эрэг, дулаан уур амьсгал
• Байгалийн үзэсгэлэн, чанартай хот төлөвлөлт
• Аюулгүй, цэвэрхэн, олон үндэстний соёл

8. Ванкувер, Канад – Канад улсын Британийн Колумби мужийн баруун өмнөд хэсгийн Доод Мэйнлэнд бүст орших, далайн эргийн томоохон боомт хот юм. Хүн амынхаа тоогоор улсдаа 3-т эрэмбэлэгдэнэ.
• Байгаль болон хотын бүтээн байгуулалтын төгс хослол
• Амьдрах тав тухтай, эко хот

9. Осло, Норвеги – Скандинавын хойгийн Норвегийн Хант Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм.
• Байгальд ээлтэй хот төлөвлөлт
• Аюулгүй байдал, амьдралын өндөр чанар
• Боловсрол, эрүүл мэндийн систем сайн

10. Окленд, Шинэ Зеланд – Шинэ Зеландын Хойд Арал дээр орших хотжсон нутаг болох Их Окленд нь Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот юм. Нийт 1.4 сая хүн буюу тус улсын хүн амын дөрөвний нэгээс илүү нь Оклендэд оршин суудаг.
• Далайн эргийн сайхан уур амьсгал
• Аюулгүй, цэвэр хот
• Чанартай боловсрол, эрүүл мэндийн систем сайтай

Эдгээр хотууд нь агаарын чанар, орчин, амьжиргааны түвшин, аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог.
