Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа байнгын хорооны дарга Д.Цогтбаатар мэдэгдэл хийлээ. Тэрээр:

“ХЗБХ-ны хуралдааны дараа байнгын хорооны гишүүд ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж ноорог.мн цахим хуудастай холбогдох асуудлаар хуулийн хүрээнд мэдээлэл авлаа. Энэ үеэр гишүүд аливаа асуудалд бүх шатандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг сануулав. Сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд, та бүхний хэвлэн нийтлэх эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа. Манай байнгын хорооны гишүүд ч Үндсэн хуулийн талд зогсож байгаа” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.