Өвлөөс хаврын улиралд шилжих үед юуг анхаарах вэ?

Өвлөөс хаврын улиралд шилжих шилжилтийн үе бол хүний бие, сэтгэл санаа өөрчлөгдөх эмзэг үе юм. Цаг агаар дулаарч байгаа хэдий ч бие махбод, сэтгэл зүйд янз бүрийн нөлөө үзүүлдэг учраас анхаарах зүйлс бий:

  1. Дархлаа суларч магадгүй

Хүйтнээс дулаан руу огцом шилжихэд дархлаа эмзэг болж, ханиад, харшил, ханиалгах зэрэг шинж илэрч болно. Иймд, витамин D, C, цайраар баялаг хоол хүнс хэрэглэх, тогтмол цагт унтаж, чанартай нойр авах хэрэгтэй.

  1. Сэтгэл санаа тогтворгүй болох / хаврын стресс

Нарны гэрлийн хэмжээ өөрчлөгдсөнөөр тархины гормоны тэнцвэрт нөлөөлдөг. Иймд, гадаа нарны гэрэлд 20–30 минут алхах (серотонин нэмэгдэнэ) , дасгал хөдөлгөөн хийх, дотно хүмүүстэйгээ ярилцаж стрессээ тайлах.

  1. Харшил

•Хаврын улиралд цэцгийн тоос, утаа зэрэг харшил үүсгэгч нэмэгддэг. Иймд, маск зүүх, харшлын эсрэг эм бэлэн байлгах, нүүр, гар, хамар усаар угааж тоосноос сэргийлэх.

  1. Биеийн ядаргаа, улирлын сулрал

Өвөл идэвх багатай байснаас болж хавар бие суларч, ядрах хандлагатай болдог. Анхаарах зүйлс: Аажим дасгал хөдөлгөөн эхлүүлэх (йог, сунгалт, алхалт), ус сайн уух, хэт хүнд хоолноос татгалзаж, ногоо жимс түлхүү хэрэглэх.

  1. Урам зориг, зорилгоо шинэчлэх

Шинэ улирал ирж байгаагаас шалтгаалж шинэ зорилго, шинэ зуршил төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе. Ингэснээр сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.