Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 3 – р сарын 20-ныг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгохыг уриалж, 2013 оноос хойш тэмдэглэж эхэлжээ.
Энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг аз жаргалын индексээрээ хамгийн дээгүүрт жагсдаг Бутаны Хаант улсын иргэд гаргасан байна.
Ингээд аз жаргалын тухай 5 сонирхолтой баримт хүргэе
– Хүн аз жаргалтай байх эсэх нь 50 хувь удамшил буюу генээс, 40 хувь нь бидний сонголт дадлаас, 10 хувь нь гадаад орчноос хамаардаг гэнэ.
– Гадаа байгальд 20 минут байх нь стрессийн түвшинг бууруулж, аз жаргалын дааврыг нэмэгдүүлдэг байна.
– Хамгийн аз жаргалтай үе нь 60 орчим нас гэнэ. Хүн 20-иод насандаа аз жаргалтай байж, 30-50 насанд стресс, үүрэг хагриуцлага нэмэгддэг бол эргээд 60 наснаас илүү амар амгалан, аз жаргалтай болдог.
– Аз жаргал халдварладаг. Судалгаагаар аз жаргалтай хүмүүсийн эргэн тойрон, дотны хүмүүс 25 хувиар илүү аз жаргалтай байдаг гэнэ.
– Хүүхэд өдөрт 300-400 удаа чин сэтгэлээсээ инээмсэглэдэг бол насанд хүрэхэд энэ тоо хэд дахин буурч өдөрт ердөө 15 удаа л сэтгэлээсээ инээмсэглэдэг гэнэ. Тийм учраас насанд хүрсэн хүмүүс хүүхэд байх үеийнхээсээ даруй 20 дахин бага аз жаргалын даавар ялгаруулдаг байна.
