Яг одоо аялахад тохиромжтой 5 улсыг танилцуулж байна

Өвлийг өнөтэй давж, хаврын улиралтай золгосон та бүхэндээ “яг одоо” аялахад тохиромжтой таван улсыг танилцуулж байна.

Япон – Токио, Киото, Хирошима зэрэг хотуудаар аялаж, сакура цэцэглэх мөчийг харах боломжтой. Яг энэ үе нь гадны жуулчдад гэлтгүй Япон хүмүүст ч гайхамшигтай, ховорхон санагддаг байна.. Мөн тус улс нь шинэхэн ургац, уламжлалт соёл, сайхан хоолоороо алдартай.

Германы альпийн бүс – Хаврын урь орох үед Альпийн уулс өнгөө засдаг. Тус бүс нутаг нь ууланд алхах, дугуй унах, орчин үеийн ба түүхэн газруудыг үзэхэд тун таатай.

Грек –Цас ханзрахад Грекийн арал болон түүний эргэн тойронд цаг агаар маш тухтай, үзэсгэлэнтэй байдаг. Мөн түүхэн дурсгалт газрууд,  эргэ дагуу амралтын газрууд олон байдаг.

Итали – Ром, Венеци, Флоренц зэрэг газруудад хавар аялахад цаг агаар маш сайн байдаг. Итали нь соёл, урлаг, амттай хоолоороо алдартай. Та яг энэ үед очсондоо хэзээ ч харамсахгүй.

Испани – Барселона, Мадрид, Севиль зэрэг хотуудаар аялахад тохиромжтой. Испанийн ихэнх баяр хавар болдог тул та илүү сонирхолтой зүйлсийг харах боломжтой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.