Зарим хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах нь зүйтэй байдаг ч заримынх нь хувьд эсэргээрээ тэдний бүтэц, амт, чанарт сөргөөр нөлөөлдөг.
Та дараах бүтээгдэхүүнүүдийг хөргөгчид хадгалахаас зайлсхийгээрэй.
- Халуун орны жимснүүд
Гадил – Хөргөгчид хийвэл гаднах хальс нь харлаж, дотор нь хатуурдаг.
Авокадо – Боловсроогүй авокадо хөргөгчид удаан хадгалбал зөөлөрч боловсрохоо болино.
Алим, лийр, тоор, чангаанз – Хөргөгчид хадгалах нь тэдний амт, шүүслэг байдлыг багасгадаг.
Нимбэг, жүрж, мандарин – Чийглэг орчинд хөгцрөх магадлалтай.

- Хуурай хүнсний бүтээгдэхүүнүүд
Талх, нарийн боов – Хөргөгчид хийхэд хурдан хатаж, хатуурдаг. Гэхдээ удаан хадгалах бол хөлдөөж болно.
Зөгийн бал – Хөргөгчид хийвэл талстжиж өтгөрдөг.
Кофе – чийг шингээж амт нь өөрчлөгддөг.

- Ногоо, амтлагч
Төмс, амтат төмс – Хөргөгчид цардуул нь элсэн чихэр болон хувирч, амт нь өөрчлөгддөг.
Сонгино, сармис – Чийглэг орчинд хадгалбал хурдан ялзардаг.
Улаан лооль – Хөргөгчид хийвэл хальс нь зөөлөрч, амт нь мууддаг.
Өргөст хэмх, чинжүү, хулуу – Хэт хүйтэнд зөөлөрч мууддаг.
Базилик, яншуй, гоньд зэрэг навчит ногоо – Чийгтэй орчинд амархан мууддаг.

- Тосон бүтээгдэхүүнүүд
Оливын тос, наргил модны тос – Хөргөгчид хийвэл өтгөрч, царцдаг.
Самрын тос (Peanut Butter, Almond Butter) – Хөргөгчид хийвэл хатуурч, хэрэглэхэд хэцүү болдог.

- Хатаасан болон лаазалсан бүтээгдэхүүнүүд
Лаазалсан хүнс – Онгойлгохоос өмнө өрөөний температурт хадгалах ёстой.
Гоймон, будаа, гурил – Хөргөгчид хийх шаардлагагүй, хуурай сэрүүн газар хадгална.
- Зарим төрлийн бяслаг
Зарим хатуу бяслаг (Parmesan, Pecorino гэх мэт) – Хөргөгчид хадгалах шаардлагагүй, өрөөний температурт амт нь илүү тодорхой байдаг.
- Чихэр, шоколад
Шоколад – Хөргөгчид хадгалахад цагаан өнгөр тогтож, амт нь өөрчлөгдөж болно.
Зөөлөн чихэр – Чийг шингээж зөөлөрч эсвэл хатуурдаг.
