Аз жаргалынхаа хэмжүүрээр амьдардаг улс
Бутан улс 1972 онд тухайн үеийн хаан Жигмэ Сингье Вангчук “ДНБ-ээр бус, ард иргэдийн аз жаргалаар улсын хөгжлийг хэмжинэ” гэж тунхагласан. Үүнээс хойш Бутан улс GNH буюу Gross National Happiness (Үндэсний аз жаргалын индекс)-ийг бодлого боловсруулалтын гол үзүүлэлт болгож ирсэн.
Аз жаргалын индекс нь дараах 9 шалгуураар хэмжигддэг:
• Сэтгэл ханамж, аз жаргал
• Боловсрол
• Эрүүл мэнд
• Цаг хугацааны зөв хэрэглээ
• Соёлын өв, уламжлал
• Байгаль орчны нөхцөл
• Амьжиргааны түвшин
• Улс төрийн оролцоо
• Нийгмийн харилцаа, олон нийтийн оролцоо
Судалгаагаар Бутанчуудын 95% нь өөрийгөө “аз жаргалтай” эсвэл “маш аз жаргалтай” гэж тодорхойлдог байна.
Та бүхэнд Бутан улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе:
1. Байгаль орчноо хайрлаж, хамгаалж, зохицож амьдардаг.
Бутаны Үндсэн хуульд:
“Улсын газар нутгийн дор хаяж 60% нь ойн бүрхүүлтэй байх ёстой” гэж заасан байдаг.
Одоогийн байдлаар улсын 70% нь ойн бүрхүүлтэй бөгөөд дэлхий дээр цорын ганц “нүүрс төрөгчийг ялгаруулдаг бус, шингээдэг” улс юм.
Мөн амьтан, ургамлын олон төрөл зүйлийг хамгаалсан дархан цаазтай газар маш олон байдаг. Бутаны ой модонд цоохор ирвэс, улаан панда болон ховор шувуунууд амьдардаг.
2. Үндэсний уламжлалаа хадгалсан
Бутанд McDonald’s, Starbucks, гудамжны гэрэл гэж байдаггүй.
Барилга бүр уламжлалт хийцтэй байх ёстой тухай хуультай. Барилгын хэв маяг нэгэн жигд, мод чулуугаар бүтээгдсэн.
Техник технологийн хөгжилд яардаггүй. Тэд “тохирсон хөгжил” буюу байгаль, хүмүүжил, соёлын дунд тэнцвэрийг хадгалахыг зорьдог.
3. Сэтгэл зүй, сэтгэл ханамж дээр төвлөрдөг.
Бутанчууд өдөр бүр бясалгал хийдэг, сүм хийдүүд нь иргэдэд сэтгэлээ амраах, тайвшрах орон зай болдог. Ажил, сургууль гэлтгүй аз жаргалтай байх, сэтгэл ханамжтай амьдрах нь нийгмийн үнэт зүйл.
4. Жуулчдад хязгаар тавьдаг цорын ганц орон
Бутан “ач холбогдолтой аялал жуулчлал”-ыг дэмждэг бөгөөд өдөрт нэг жуулчинд $200-250 татвар авдаг. Үүний гол зорилго нь байгаль, соёл, ард түмнээ хамгаалах. Тэд “илүү олон жуулчин биш, илүү чанартай жуулчин” гэдэг зарчим баримталдаг.
