Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хойд бүсийн хөгжлийн чуулган” 4-р сарын 28-нд Булган аймагт зохион байгуулагдана. Уг чуулганаар бүсийн хөгжлийн олон чухал асуудлууд хэлэлцэгдэж, Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдэнэ.
Өнөөдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтыг байнгын хороон дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд уулзаж, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын удирдлагуудтай цахимаар холбогдож, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, санал хүсэлтээ нэгтгэх уулзалтыг зохион байгуулжээ.

