Хөгжим тоглодог хүүхдүүд математикийн хичээлдээ илүү сайн байдаг

Хөгжим тоглох нь бидний сурах үйл явц, танин мэдэхгнүй, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар та мэдэх үү? Тэгвэл хөгжим тоглох нь дараах эерэг өөрчлөлтүүдийг бидэнд авчирдаг аж.

  1. Тархины үйл ажиллагаа, сурах үйл явц

Колумбын их сургуулийн эрдэмтэд Канадын ахлах ангийн 100,000 гаруй сурагчдыг судалж, хөгжмийн боловсролтой хүүхдүүд математик, физик, биологи зэрэг хичээлд илүү амжилттай суралцдаг болохыг тогтоосон байна.

Мөн Harvard Medical School-ын судалгаагаар хөгжим тоглодог хүүхдүүдийн corpus callosum (тархины хоёр талын холбоос хэсэг) хөгжим тоглодоггүй хүүхдүүдтэй харьцуулахад 10-15%-иар зузаан байжээ.

  1. Танин мэдэхүйн чадварт үзүүлэх нөлөө

Northwestern University-ын хийсэн судалгаагаар 2-3 жил хөгжим тоглож сурсан сурагчдын сонсох анхаарал төвлөрөл 20-30%-иар сайжирч, ой тогтоолт нь хөгжим тоглодоггүй сурагчдаас илүү сайн гарсан гэнэ.

  1. Сэтгэлзүйд үзүүлэх нөлөө

Хөгжим тоглодог хүмүүсийн эерэг сэтгэл хөдлөлийн үзүүлэлт 9-15%-иар өндөр байсан бөгөөд сэтгэл гутралын шинж тэмдэг ердийн хүнээс 25%-иар бага гарсныг Journal of Positive Psychology -ын судалгаа нотолжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.