“Хөдөө аж ахуйн тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, НҮБ, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, малчид, фермерүүд, газар тариалан эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Мандхай “Тус хуулийн төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд эрх зүйн цогц орчин бүрдүүлэх, тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөр эрхлэлт болон үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг агуулж буй.
Энэхүү эрхзүйн шинэтгэл нь салбарын бодлогыг шинэ шатанд гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг зохицуулалтаар хөгжлийн гарц нээх чухал алхам болно гэсэн хүлээлтэй байна” гэв.


