УИХ-ын гишүүн П.Мөнхтулга УИХ-ын гишүүн Х.Болормаатай хамтран “Малчны хотноос – Манай хотод, Улаанбаатараас – Унаган Хангайд” төсөл хэрэгжүүлнэ. Тэгвэл уг төслийн хамтын ажиллагааны Санамж бичигт Архангай аймаг, Сүхбаатар дүүргийн төлөөллүүд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид , Засаг дарга нар Сүхбаатар дүүрэгт зочилж дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцжээ.



