Ж.Энхбаяр: УИХ газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталсан нь улс орны эрх ашгаас урваж буй үйлдэл

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ баталсангүй.

Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр дараах мэдэгдлийг хийлээ.

“Дөнгөж сая УИХ газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Энэ бол монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга өөрийн санаачилгаар унагаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын харамсалтай байна. Энэ бол улс орны эрх ашгаас урваж буй үйлдэл. Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж буй энэ үед Монгол Улсад улаан буудай шаардлагагүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй, импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд гурил үйлдвэрлэл эрс багассан. Олон сая доллараар бид гаднаас гурил, малын тэжээл импортоор авсан. Монгол Улсын ерөнхийлөч энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.