Энэ долоо хоногт УИХ-ын чуулган 4 өдөр хуралдана.
Өнөөдөр буюу 2025.05.26-нд хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар
- Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
МЯГМАР /05.27/
-10:00 цагт, Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай”
ЛХАГВА /05.28/
-11:00 цагт, Төсвийн байнгын хороо “Их Засаг” танхим
-15:00 цагт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхим
ПҮРЭВ /05.29/
-10:00 цагт, Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай”
-12:00 цагт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсгийн хуралдаан “Их засаг” танхим
БААСАН /05.30/
-10:00 цагт, Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхим
