Архангай аймгийн эмч нар бөөрний дурангийн мэс заслыг орон нутагтаа хийж байна

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр жилд 400 орчим сая төгрөгийн өртөг бүхий бөөр, шээсний замын мэс заслын дурангийн багаж, чулуу бутлагч аппарат зэрэг тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр олгожээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн их эмч Н.Саранцэцэгээр ахлуулсан баг ажлын байрны сургалтыг нэгдүгээр сараас эхлэн гурван удаа хийсэн бөгөөд Архангай аймгийн эмч нар он гарсаар бөөр, шээсний замын мэс заслаар 23 өвчтөний бөөрний чулуу авах, бөөрний хавдрын үеийн мэс заслуудыг амжилттай хийжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.