Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар яригдаж байна. Тэдний товч намтрыг танилцуулъя.
– Гомбожавын Занданшатар
Боловсрол:
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
Орос англи хэлтэй
Ажлын туршлага:
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 болон 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд болон 2020-2024 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
Өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байна.
– Ганзоригийн Тэмүүлэн

Боловсрол
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Орос, англи хэлтэй
Ажлын туршлага
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Дараагийн ЗГазарт санал:1.Батлах хамгаалах яам -Бат-Амгалан, 2.Гадаад харилцааны яам -Тэмүүлэн 3.Эрүүл мэндийн яам -Чинбүрэн 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам-Батшугар 5.Хууль зүй, дотоод хэргийн яам-Л.Мөнхбаатар 6.ХАА, байгаль орчин, усны яам -Отгонбаяр 7.Боловсрол,соёл,спорт, аялал жуулчлалын яам -Дамдинням 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам -Лувсанжамц 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөгжил, шинжлэх ухаан, инновацын яам -Үүрийнтуяа, Энхтүвшин шарк 10.Хөдөлмөр нийгмийн хамгаалал (гэр бүл, залуучууд) яам -Номинчимэг , Батнайрамдал 11.Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний яам – Батлут 12. Ерөнхий сайд -Б.Энхбаяр 13. Шадар сайд -14. ЗГХЭГ-н дарга сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахыг хүсье, Төрийн данхар бүтцээ багасга, цомхотго