Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох сэдвүүд

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг. Харин энэ удаа гуравдугаар сарын 15-ны өдөр бямба гарагт таарч байгаа тул даваа гарагт нээх юм.Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэн батлах хуулиудаас онцлон хүргэж байна.

  • Засгийн газар “Чайна Энержи”-тэй хийх нүүрс, төмөр замын гэрээгээ соёрхон батлуулна
  • Татварын багц хуулийг шинэчилнэ
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль
  • Эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлт,
  • Дулаан хангамжийн тухай хууль,
  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл,
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэргийг хэлэлцүүлнэ.

Үүнээс гадна:

  • 20 гаруй улсад суух Элчин сайд нарыг томилно
  • АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах тул тэдгээрийн томилгоог хэлэлцэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.