Эрчим хүчний реформын хүрээнд Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийн дэргэдэх гүйцэтгэх баг Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төвийн мэргэжилтэнгүүдтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр Эрчим хүчний зах зээлийг либералчлах, өрсөлдөөнтэй болгох ажлын хүрээнд Японы эрчим хүчний өрсөлдөөнт зах зээл хэрхэн ажилладаг талаар Япон улсын цахилгааны жижиглэн худалдааны компанид ажилладаг, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн зөвлөх П.Норовсамбуу танилцуулга хийж, ЭХЯ, ДҮТ-ийн мэргэжилтнүүдийн асуултад хариулж, санал солилцов.
Мөн Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийн ажлын явцын талаар товч танилцуулга хийв.




