Дөрөвдүгээр сар хөшгөө нээлээ. Хаврын урь орж, цэцэг ногоо дэлгэрэх цаг айсуй.
2025 оны 1\4 нь өнгөрч, шинэ улирал эхэлж байна. Шинэ сарыг үр бүтээлтэй өнгөрөөж, тавьсан зорилгуудаа эргэн харж, өнгөрснөө дүгнэх боломж олгох хэдэн асуулт бэлдлээ.
Эрүүл мэнд
- Энэ сард эрүүл мэнддээ анхаарч ямар дадал хэвшүүлэх вэ? (Хоолоо гэртээ бэлдээд авч явах, шатаар алхах гэх мэт)
- Өдөр бүр 10 минут зарцуулах үр өгөөжтэй ямар зуршил хэрэгжүүлэх вэ? ( Иог, бясалгал, талархалын тэмдэглэл хөтлөх г.м)


Амжилт ололт
- Өнгөрсөн сард хамгийн бахархмаар үйлдэл, амжилт юу байв? ( Шинэ төсөл хэрэгжүүлсэн, хэлний мэдлэгээ сайжруулсан гэх мэт)
- Энэ сард сайжруулах шинэ чадвар, зорилт юу вэ?


Харилцаа
- Энэ сард хайртай хүмүүсдээ зориулж хэр их цаг гаргах вэ? Хамтдаа юу хийх вэ? (Гадуур оройн хоол идэнгээ ярилцах, ууланд алхах, бовлинг тоглох г.м)
- Энэ сард хэнийг баярлуулах вэ?


Зөвхөн өөртөө
- Энэ сард өөртөө зориулан юу хийж өгөх вэ? Өөрийгөө шагнан ямар “бэлэг” өгөх вэ? ( Дуртай номоо худалдаж авах, дуртай кофе шопдоо суух гэх мэт)
- Энэ сарын сэтгэл санааны байдал, гол зорилтоо нэг үгээр тодорхойлбол юу гэх вэ? (Талархал, инээд, тайван байдал гэх мэт)


Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, шинэ онд тавьсан зорилгуудаа эргэн харж, гол нь өөртөө дарамт өгөлгүй алхам алхмаар урагшлаарай.
Өнгөрсөн бүх хугацаанд хангалттай сайн байлаа. Энэ сард ч бас хичээгээрэй. Хамгийн гол нь өөрийгөө хайрлаарай.

