УИХ-ын гишүүн Б.Түвшин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж буй. Энэ хүрээнд хуулийн төслөө Завхан аймгийн Улиастай хотын ард иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, ээлжит хэлэлцүүлгээ хийв.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, “Иргэд татвар, нийгмийн даатгалын дарамтаас шалтгаалж хувиараа бизнес эрхлэх боломж муу, хөдөө орон нутагт ажлын байр хомс, залуучууд гадаад улсыг зорьсоор байгааг онцоллоо. Ийм цаг үед эх орондоо сэтгэл амар ажиллаж, амьдрах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачилсанд талархлаа илэрхийллээ.
Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлогыг өсгөх энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна” гэж онцоллоо.


