Хавдрын өвчлөлийг бүрэн зогсоож чадах хоол хүнс гэж үгүй ч дараах хүнсүүдийг тогтмол хэрэглэх нь хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг байна.
- Ногоон навчит болон гүн ногоон хүнс
Брокколи, байцаа, цэцэгт байцаа, хар ногоон навчит ургамлууд (спинач, кейл гэх мэт) – Эдгээр нь сулфорафан болон изотиоцианат гэх бодис агуулдаг тул хавдрын эс үүсэхийг саармагжуулдаг.

- Улаан, улбар, шар өнгийн ногоо, жимс
Төмс, лууван, улаан лооль, манжин, хулуу, амтат чинжүү – Ликопин, бета-каротин, витамин C зэргийг агуулдаг тул антиоксидантын үйлчилгээтэй.
- Жимс жимсгэнэ
Нэрс, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ – Полифенол, антоцианин зэрэг антиоксидантаар баялаг тул эсийн гэмтлийг бууруулна.
- Сармис, сонгино, ногоон сонгино
Аллицин гэх нэгдэл нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа ходоод, гэдэсний хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг.
- Омега-3 агуулсан хүнс
Тослог загас ( хар амар, май загас), чиа үр, хушга – Омега-3 нь үрэвслийг бууруулж, хавдрын эрсдэлийг багасгахад нөлөөлдөг.

- Бүхэл үрийн бүтээгдэхүүн
Хар будаа, овъёос, бор будаа, бүхэл үрийн талх – Шилэн эслэг ихтэй, инсулины хэмжээг тэнцвэржүүлж, хоол боловсруулах замын хавдраас сэргийлдэг.
- Ногоон цай
Катехин гэдэг антиоксидант бодисоор баялаг – Хөх, элэг, уушги, арьсны хавдраас сэргийлэхэд эерэг нөлөөтэй гэж үздэг.

- Куркума (шар гаа)
Үндсэн идэвхит бодис нь куркумин – Үрэвслийг бууруулах, эсийн мутациас сэргийлэх нөлөөтэй.
- Дархлааг дэмжих хүнс
Цагаан гаа, гүзээлзгэнэ, зөгийн бал, хар сармис, тараг (пробиотик) гэх мэт – Дархлааг идэвхжүүлснээр хавдрын эсрэг хамгаалалт бий болгоно.

Эдгээр хүнсийг тогтмол хэрэглэхээс гадна хэт боловсруулсан, тос ихтэй, түлэгдсэн хоол, чихэрлэг ундаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн архи, тамхинаас татгалзах, тогтмол дасгал хийх нь хавдрын эсрэг зөв амьдралын хэвшил юм.
