Агааржуулагч, үнэртэй лаа зэрэг нь агаарыг улам бохирдуулдгийг судалгаагаар баталжээ

Purdue их сургуулийн хийсэн судалгаагаар агааржуулагч үнэртүүлэгч, үнэртэй лаа, шал цэвэрлэгч, үнэр дарагч зэрэг нь хүний эрүүл мэндэд аюултай болохыг баталжээ. Үнэртэй лаа нь их хэмжээний үнэрт тос агуулдаг тул энгийн лаанаас илүү их “терпен” (terpenes) гэдэг химийн нэгдэл ялгаруулдаг аж. Терпенүүд агаарт ялгармагцаа озонтой урвалд орж их хэмжээний нано тоосонцор үүсгэдэг байна. Мөн эфирийн тосны диффузер, агааржуулагч үнэртүүлэгч, ариутгагч шүршигч зэрэг бусад үнэрт бүтээгдэхүүнүүд ч мөн адил их хэмжээний нано хэмжээний тоосонцор ялгаруулдаг гэнэ.

Мөн эдгээр бүтээгдэхүүнүүд нь агаарт маш жижиг хэмжээтэй (нано хэмжээний) тоосонцор ялгаруулж, тэдгээр нь уушги руу нэвтэрдэг байна. Мөн зарим үнэртүүлэгчид агуулдаг химийн бодисууд амьсгалын замыг цочроож, ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдгийг өдөөдөг аж. Гэхдээ эдгээр химийн бодисуудын хүний биед үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй байгаа юм.

Purdue их сургуулийн туслах профессор Нусрат Жунг “Ойн орчин бол цэвэр, байгалийн орчин. Харин та үнэртүүлэгч, цэвэрлэгээний бүтээгдэхүүн ашиглаж гэртээ ой мэт орчин бүрдүүлж байгаа гэж бодож байвал, үнэндээ орчны агаарыг маш ихээр бохирдуулж байна гэсэн үг. Энэ нь таны амьсгалж болохооргүй хэмжээний бохирдлыг бий болгож байгаа” гэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.