Байгальд 1 цаг алхахад анхаарал төвлөрөл 20% хүртэл сайжирдаг

Урин дулаан болж, иргэд амралт чөлөөт цагаараа ууланд, байгальд алхах өдрүүд хаяанд ирлээ. Тэгвэл байгальд алхах нь хүний сэтгэл зүйд ямар эерэг нөлөө авчирдаг гэдгийг та мэдэх үү?

  1. Стрессийг бууруулна

Стейнфордын их сургуулийн 2015 онд хийсэн судалгаагаар байгальд 90 минут алхсан хүмүүсийн тархины “subgenual prefrontal cortex” (сэтгэлийн хямралтай холбоотой идэвхтэй хэсэг) илүү тайван болдог нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, байгальд алхах нь сэтгэлийн дарамт, гутралын бодлыг бууруулдаг.

  1. Сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгана

“Frontiers in Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн 2019 оны судалгаагаар долоо хоногт 2 цаг (өөрөөр хэлбэл өдөрт 15-20 минут) байгальд өнгөрүүлэхэд сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин мэдэгдэхүйц багассан аж.

  1. Анхаарал төвлөрөл сайжирна

“University of Michigan”-ын судалгаагаар ой модон дунд 1 цаг алхахад анхаарал төвлөрөл 20% хүртэл сайжирсан байна. Учир нь байгальд байхад тархины ачаалал багасдаг гэж үздэг.

  1. Аз жаргал, эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлнэ

“International Journal of Environmental Health Research”-ын 2020 оны судалгаанд парк, ой модонд богино хугацааны алхалт хийсэн хүмүүс илүү их аз жаргал мэдэрч, сэтгэл санаа нь өөдрөг болсон гэж өгүүлжээ.

  1. Бие махбодийн эрүүл мэнд сайжирдаг

Байгальд алхах нь цусны даралт, зүрхний хэмнэлийг тогтворжуулж, дааврын түвшинг сайжруулж, улмаар сэтгэл санааг шууд дэмждэг байна.

Тиймээс амралтын өдөр, чөлөөт цагаараа бага ч гэлтгүй байгальд алхаж байгаарай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.