Өсвөр насандаа эцэг эхтэйгээ сайн харилцаатай байх нь хосын харилцаанд сайнаар нөлөөлдөг

Өсвөр насандаа эцэг эхтэйгээ сайн харилцаатай байвал романтик харилцаа нь илүү бат бөх байдаг гэсэн судалгаа гарчээ.

Амстердамын Их сургуулийн судлаачид насанд хүрч буй хэдэн зуун залуусын амьдралын явцыг судлахад эцэг эхийнхээ “дулаахан, дэмжиж буй” хандлагыг мэдэрсэн өсвөр насныхан удаан үргэлжилсэн, илүү чанартай романтик харилцаатай байх хандлагатай нь тогтоогджээ. Харин гэртээ байнга маргалддаг өсвөр насныхны хувьд энэ нь эсэргээрээ байжээ.

“Залуу нас, өсвөр үеийн сэтгүүл”-д нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд, гэртээ хайрлагдаж, ойлгогдсон гэж мэдэрсэн өсвөр насныхан ирээдүйд илүү дотно, тууштай романтик харилцаатай байсан нь гэнэ. Мөн найз нөхөдтэйгөө илүү сэтгэл хангалуун нөхөрлөх магадлалтай нь нотлогдсон аж.

Өмнө хийгдсэн судалгаанууд эцэг эхтэйгээ дотно өссөн өсвөр насныхан бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд илүү сайн байдаг бөгөөд сэтгэл гутрал эсвэл мансууруулах бодис хэрэглэх эрсдэл бага байдгийг тогтоосон байна.

Гэхдээ 2018 онд Кардиффын Их Сургуулийн хийсэн судалгаа нь эцэг эхтэйгээ зөрчилдөх нь тийм ч муу зүйл биш хэмээн тайлбарлсан юм. Эцэг эхтэйгээ маргалддаг өсвөр насныхан сайн үйлсийн ажилд цаг заваа зориулах, хүний эрхийн төлөө тэмцэх, эсвэл улс төрд оролцох магадлал өндөр байдаг тухай дурджээ.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.