Хүүхдүүд 21:00-22:00 цагийн хооронд унтвал ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжирдаг

3,000 гаруй өсвөр насны хүүхдийг хамруулсан судалгаагаар хамгийн эрт бөгөөд сайн унтдаг, унтаж байх үеийн зүрхний цохилт нь бага байсан хүүхдүүд унших, асуудал шийдэх зэрэг оюуны сорилд бусдаасаа илүү сайн гүйцэтгэл үзүүлжээ. 

Тэгвэл эрт унтах нь дараах олон эерэг нөлөөтэйг судалгаагаар тогтоосон байна.

  • Биеийн өсөлт хөгжил: Хүүхэд унтаж байх үед өсөлтийн даавар ялгардаг бөгөөд оройн 12:30 цагт хамгийн их хэмжээгээр ялгардаг. Хэрэв хүүхэд оройтож унтвал энэ дааврын ялгаралт буурч, өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Анхаарал төвлөрөлт, сурлагын амжилт: Хангалттай унтаж амардаг хүүхдүүд анхаарал төвлөрөлт сайтай, хичээлээ илүү сайн ойлгодог.
  • Сэтгэл зүйн эрүүл мэнд: Бага насандаа зөв унтах дадалтай хүүхдүүд насанд хүрсэн хойноо сэтгэл санааны хувьд тогтвортой, стресс багатай байдаг.
  • Насанд хүрсэн хойно эрүүл байх: Бага насандаа хангалттай унтаж байсан хүмүүс Алцгеймер өвчин тусах магадлал бага байдаг бөгөөд хэрэв өвчилсөн тохиолдолд өвчний явцыг удаашруулахад тусалдаг.

Хүүхдүүд өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ?

  • Бага нас (1-2 нас): Өдөрт 11-14 цаг
  • Сургуулийн өмнөх нас (3-5 нас): Өдөрт 10-13 цаг
  • Сургуулийн нас (6-12 нас): Өдөрт 9-12 цаг
  • Өсвөр нас (13-18 нас): Өдөрт 8-10 цаг
  • Насанд хүрэгчид: Өдөрт 7-9 цаг

Мөн Хүүхдүүдийг оройн 21:00-22:00 цагийн хооронд унтуулбал тэдний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлт сайжирдаг аж.

Хэрэв хүүхэд хангалттай нойр авч чадахгүй бол дархлаа сулрах, анхаарал төвлөрөх чадвар буурах, зан араншин тогтворгүй болох зэрэг сөрөг үр дагавар илэрдэг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.