Онцгой байдлын алба хаагчдыг 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж байна

Онцгой байдлын ерөнхий газар алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх хүрээнд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд жил бүр хамруулдаг.

Энэ хүрээнд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын нийт 407 алба хаагчийг 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулаад байна.

Ажлын хэсэг Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бөгөөд өвчлөлийн судалгааг бүсчилсэн байдлаар гаргаж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.



Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.