Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30,000 төгрөг, үйлчилгээний хураамж 30,000, улсын тэмдэгтийн хураамж 3,300 гээднийт 63,300 төгрөгөөр захиалдаг байсан. Тэгвэл үүнийг болиулж, үйлчилгээний хураамж, улсын тэмдэгтийн хураамжаа /33,300/ төлөөд иргэний үнэмлэхээ захиалах боломжтой болжээ.
Тодруулбал, Прокурор Н.Э нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр иргэн П.Х-г торгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд дүгнэлтийг хүргүүлснээр уг асуудлыг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусад этгээдэд хор уршиг учруулахгүй буюу зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж үзэн, Улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр дээрх шийдвэр нь хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдлыг тогтоох ба бөгөөд цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй.
