Говь-Алтай аймгийн багийн эмч нарт автомашин гардууллаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат иргэдийнхээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан сумын багийн иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр Хөхморьт сумын Хүйсийн говь баг, Хөхморьт сумын Сангийн далай баг, Баян-Уул сумын Алтангадас баг, Баян-Уул сумын Баянговь баг, Тонхил сумын Алтансоёмбо баг, Дарви сумын Хужирт баг, Дэлгэр сумын Баянхонгор баг зэрэг 5 сумын багийн эмч нарт probox машиныг олголоо.

Багийн эмч нарт машиныг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуян, Аймгийн засаг дарга Г.Чинбат нар автомашиныг гардуулан өгөв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.