Өглөөний цай заавал уу гэдэг үгийг нэг биш удаа сонсож байсан биз. Яагаад өглөөний цай уух хэрэгтэй вэ? Ямар хүнс сонгох вэ?
Өглөө идсэн хүнс бидний бүтэн өдрийн эрч хүч, анхаарал төвлөрөл, сэтгэл санаанд хүртэл нөлөөлж байдаг. Өглөө биед хэрэгтэй, зөв хоол хүнс хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд муугаас гадна анхаарал төвлөрөл багасаж, шийдвэр гаргалт удааширдаг.
Өглөө огт хэрэглэж болохгүй зүйл бол чихэрлэг хүнс. Чихэрлэг хүнс нь богино хугацаанд цусан дахь глюкозыг огцом нэмэгдүүлж, тархинд түр зуурын сэргэлт өгдөг. Гэвч удалгүй инсулин даавар ихээр ялгарч, глюкозыг хурдан бууруулснаар ядрах, бие сулрах, толгой эргэх, өлсөх мэдрэмж төрдөг.
Ялангуяа, бага насны хүүхдүүд өглөө хэт чихэрлэг хүнс хэрэглэснээр хэт хөдөлгөөнтөх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинжүүд илэрснээр сурлагын чанарт хүртэл нөлөөлдөг. Судалгаагаар, өглөөний цай уухгүй сурагчид бодлогын шалгалтад 10–15%-аар бага оноо авчээ.
Өглөөний цайнд тохиромжтой хүнс:
1. Уураг агуулсан хүнс (цатгалан байхад тусална)
Өндөг, тараг, сүү , өрөм (зүй зохистой хэмжээгээр)
2. Нүүрс ус (энергийн гол эх үүсвэр)
Бүхэл үрийн талх, хивэгтэй боов, овъёос
3. Шим тэжээлтэй жимс, ногоо
Алим, гадил, жүрж, гүзээлзгэнэ, авокадо, өргөст хэмх, улаан лооль
4. Шингэн зүйл
Бүлээн ус эсвэл зөгийн балтай ус, ногоон цай
