Хөгшрөлтийг бууруулахын тулд ямар хүнс хэрэглэх вэ?

Бидний хэрэглэж буй хоол хүнснээс арьсны харагдах байдал, биеийн жин, цаашлаад сэтгэл санааны байдал зэрэг ихээхэн хамаардаг. Тэгвэл хоол хүнсээрээ дамжуулан эрс залууждаггүй юм аа гэхэд хөгшрөх үйл явцыг удаашруулж болох талаар судлаачид онцолж байна.

Тэгвэл өдөр тутамдаа ямар хүнсийг заавал хэрэглэх вэ?

Берри төрлийн жимсгэнэ

Жимс жимсгэнэ нь улаан пигмент болох антоцианыг агуулдаг бөгөөд энэ нь стресс ба бие дэх үрэвслийг устгахад тусалдаг. Мөн жимсгэнэ нь өндөр витамин С агуулдаг бөгөөд энэ нь арьсыг эрт хөгшрөхөөс хамгаалж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.

Тослог загас

Тослог загас, жишээлбэл салмон нь EPA болон DHA гэх мэт омега-3 тосны хүчил агуулдаг бөгөөд энэ нь арьсны уян хатан байдал болон чийгийг дэмжиж, залуу, гэрэлтсэн арьстай болоход тусалдаг.

Самар болон үр

Энэхүү хүнсний бүлэг нь эрүүл өөх тос болон чөлөөт радикалтай тэмцэх антиоксидантуудаар баялаг бөгөөд арьсны хөгшрөлтөөс сэргийлэхэд тусалдаг. Самар, тэр дундаа алмонд нь E витаминаар хамгийн их баялаг бөгөөд энэ нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулдаг. Харин хушга нь омега-3 тосны хүчил агуулдаг бол маалингын үр нь ургамлын омега-3-ын хамгийн баялаг эх үүсвэрүүдийн нэг юм.

Улаан лооль

Помидор нь арьсыг нарны нөлөөнөөс хамгаалж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулдаг антиоксидант болох ликопенээр баялаг байдаг. Ликопенаар баялаг хоол хүнс хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг.

Чихэрлэг төмс

Чихэрлэг төмс нь бета-каротин ихтэй бөгөөд энэ нь арьсыг эрүүл байлгах болон үрчлээг бууруулахад тусалдаг ургамлын нэгдэл юм. Мөн арьсны эрүүл мэндэд нол ёухал нөлөө бүхий С болон Е витаминуудыг агуулна.

Хар шоколад

Хар шоколад нь флавоноидоор баялаг бөгөөд эдгээр нь антиоксидант шинж чанартай фитохимийн нэгдлүүд бөгөөд цусны эргэлтийг сайжруулахад тусалж, арьсыг наррны хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалдаг. Гэхдээ, олон төрлийн нэмэлт сахар, сүү зэргээр баяжуулсан шоколад нь хэт их сахар агуулдаг тул ихээр идэх нь үрэвсэл үүсгэж, тодорхой өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай тул зохих хэмжээгээр идэж байх нь чухал.

Эх сурвалж: eVnExpress

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.