Говь-Алтай Аймгийн Засаг дарга Г.Чинбатын Хөгжлийн хөтөлбөрт багтсан “Цахим Алтай” дэд хөтөлбөрийн хүрээнд бүх сумдыг киоск машинтай болгох ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.
Энэ удаа Хөхморьт сумын Овгор шард зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Баян-Уул, Дарив, Хөхморьт сумдад киоск машиныг хүлээлгэн өглөө.
Өдөрлөгийн хүрээнд:
-Явуулын эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо,
-Аймгийн Төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээ,
-Ганган хос шалгаруулах тэмцээн,
-Бөхийн барилдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг ЗДТГ-аас мэдээллээ.




