Зул сарын баяр бол хамгийн эртний, шашнаас үүсэлтэй эртний баяр юм. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдсөн гэх домог бий. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. АНУ-д Зул сарыг 1870 онд үндэсний баяр болгосон түүхтэй. Азийн тивийн хувьд Өмнөд Солонгос, Филиппин, Макао, Тайвань улсууд Зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг. Түүнчлэн Африк тивийн цөөн орон Зул сарын баярыг шашны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Зул сарын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
- Александрын шашны номлогчид М.Э.Ө. 200 онд Зул сарын баярыг тавдугаар сарын 26-нд тэмдэглэх санал гаргаж байжээ. Энэ нь түүхэнд дэх анхны тохиолдол. 320 оноос эхлэн Зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэх болжээ. Энэ өдөр нарны төрсөн өдөр. Католик сүм арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баярын өдөр хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.
- Зул сарын баярын өдөр бие биедээ бэлэг өгөх уламжлалтай. Энэ уламжлал эртний Ромд хүүхдүүдэд бэлэг өгснөөр анх тогтжээ.
- Санта Клаусыг одоогийн Туркийн Мира хэмээх газар амьдарч байсан гэгээн Николай гэгч санваартан гэх нийтлэг ойлголт байдаг. Үлгэр, домогт өгүүлснээр сайхан сэтгэлт санваартан Николай ядууст тусалдаг, өгөөмөр нэгэн байжээ.
- Зул сарын баярын ил захидлыг анх Английн иргэн Хэнри Коул 1843 онд санаачилжээ.
- 1810 онд АНУ-д Санта Клаусын одоогийн дүрийг бүтээжээ. Санта Клаусын унаа болох бугыг Адман Роберт Мэй 1939 онд зохиожээ.
- Эхэндээ гацуур модыг Шинэ жил бус Зул сарын баярт зориулан чимэглэдэг байжээ. Гацуур мод нь Христийн мод бөгөөд мөнх ногоон мод нь сэргэн мандахын бэлэг тэмдэг. Харин хиймэл гацуурыг анх германчууд бүтээжээ. Эхэндээ гацуурыг галууны өдөөр хийдэг байсан бөгөөд анх жимс, цэцгээр чимэглэдэг байжээ. Дундад зууны үеэс эхлэн Зул сарын модыг самар, боргоцой, чихрээр чимэглэх болж, харин XIX зууны дунд үеэс эхлэн өнгө өнгийн бөмбөлөг их хэмжээгээр үйлдвэрлэх болсон байна.
- 2004 оны арванхоёрдугаар сард Их Британийн нийслэлд түүхэн дэх хамгийн том хэмжээтэй буюу 33 метр урт, 15 метр өргөн Зул сарын оймсыг бүтээжээ. Гэгээн Николас нэгэн ядуу гэр бүлийн яндангаар орж, оймснуудад алтан зоос үлдээгээд гарсан тухай домог бий. Үүнээс хойш оймсыг бэлгээр дүүргэх уламжлал тогтжээ.
- Гиннесийн номд бичигдсэн хамгийн өндөр гацуур Сиэттл хотод 1650 онд байрлуулсан 66 метр мод байжээ.